Бидний тухай
Хөх бүрдний эх ХХК нь 2003 онд үүсгэн байгуулагдаж барилгын салбарт засал чимэглэл, барилга угсралт, үйлдвэрлэлийн чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулан өргөжин тэлсээр байна. Бид удирдлага зох
Хөх бүрдний эх ХХК нь 2003 онд үүсгэн байгуулагдаж барилгын салбарт засал чимэглэл, барилга угсралт, үйлдвэрлэлийн чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулан өргөжин тэлсээр байна. Бид удирдлага зохион байгуулалт, ажиллах хүч, материаллаг баазын хувьд бэхжиж, барилга угсралтын ажлыг өөрийн хүч, хөрөнгөнд түшиглэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн ажиллаж байна.
Барилгын салбарт 20 гаруй жил тасралтгүй ажиллаж мэргэжлийн инженер, архитекторуудын багтайгаар өөрийн болон улсын төсвийн хөрөнгөөр барилга угсралтын 30 гаруй төслийг чанартай хурдан шуурхай хийж гүйцэтгэсэн ажлын арвин туршлагатай чадварлаг хамт олон юм.
Мөн манай компани нь барилга угсралт, засвар, барилгын материалын худалдаа, шатах, тослох материалын худалдаа, банк бус санхүүгийн байгууллага, уул уурхай болон олон улсын тээвэр, дайрга, тоосгоны үйлдвэрлэл, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Туршлагатай мэргэжилтнүүд
20 гаруй жилийн туршлагатай, өндөр ур чадвартай инженер, архитектор болон техникийн ажилтнуудтай хамт олон. Бид Монголын хэмжээнд олон төслийг амжилттай гүйцэтгэж ирсэн.
Чанартай материал
Бид найдвартай, баталгаат нийлүүлэгчдээс барилгын хамгийн сайн чанарын материалыг ашиглан, төслүүдийн бат бөх, удаан эдэлгээтэй байдалд анхаарч ажилладаг.
Хугацаандаа хүргэх гүйцэтгэл
30 гаруй барилгын төслийг хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн туршлагатай. Төслүүдийг төлөвлөсөн хугацаа, төсвийн хүрээнд амжилттай дуусгадаг.
Бидний амжилт
Үйл ажиллагааны түүхэн замнал
2003
ХӨХ БҮРДНИЙ ЭХ ХХК
БАРИЛГА УГСРАЛТ, БАРИЛГЫН МАТЕРИАЛ ХУДАЛДАА
2012
НАРАН ОЙЛ ХХК
УЛС ХООРОНДЫН АЧАА ТЭЭВЭР
2012
ХОНГОР ХОЛДИНГ ХХК
ДАЙРГА ОЛБОРЛОЛТ, ТООСГО ҮЙЛДВЭРЛЭЛ
2014
АЛТАН САН АКТИВ ББСБ
БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА
2015
ШУВУУН ХАР УУЛ ХХК
ГЕОЛОГИ ХАЙГУУЛ, УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТ
2024
СУВАРГАН ТАМИР ХХК
ГАЗАР ТАРИАЛАН
ШИНЭ МЭДЭЭ
Компанийн товч танилцуулга
Эрхэм зорилго
Монгол Улсын барилгын салбарт олон улсын стандарт, байгальд ээлтэй шийдэл, тогтвортой хөгжлийг шингээсэн бүтээн байгуулалтаар үнэ цэнэ нэмэх.
Алсын хараа
Бүс нутагтаа шинэ санаачилга, найдвартай байдал, тогтвортой барилгын практик шийдлээрээ танигдсан, хамт олны хөгжилд хувь нэмэр оруулдаг тэргүүлэгч барилгын компани байх.
Уриа үг
"ХӨХ БҮРДНИЙ ЭХЭЭС ХӨГЖИЛ СҮНДЭРЛЭНЭ"
Үнэт зүйлс болон зарчим
- Чанарын төгөлдөржилт
- Харилцагчийн сэтгэл ханамж
- Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавих
- Байгаль орчны өмнө хүлээх хариуцлага
- Шинэ санаа, өсөлт хөгжил
- Шударга байдал ба итгэлцэл
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ЛИЦЕНЗ
ХҮНИЙ НӨӨЦ:
Манай компани нь нийт 741 ажилтантай.
ЧАНАРТАЙ БАРИЛГА"
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ:
Үйл ажиллагаа
Барилга угсралт
Барилгын суурь тавихаас эхлээд бүрэн дуусгалт хүртэл бүх төрлийн барилгын ажлыг иж бүрнээр нь гүйцэтгэнэ. Үүнд орон сууцны, худалдаа үйлчилгээний болон үйлдвэрлэлийн барилгууд багтана.
- Орон сууцны барилга угсралт
- Худалдаа, үйлчилгээний барилга
- Үйлдвэрийн барилга байгууламж
- Засвар, шинэчлэлтийн ажил
Барилгын материалын худалдаа
Барилгын бүх төрлийн төслүүдэд зориулсан өндөр чанарын барилгын материал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт.
- Цемент ба бетоны бүтээгдэхүүн
- Арматур, төмөр хийц
- Цахилгаан болон сантехникийн тоноглол
- Дуусгалын материалууд
Төслүүд
Хэрэгжүүлж буй төсөл
Хэрэгжүүлсэн төсөл
Холбоо барих
Холбогдох
ХАН-УУЛ ДҮҮРЭГ 3 ХОРОО, ҮЙЛДВЭРЧИН ГУДАМЖ,
ХОНГОР АПАРТМЕНТ 16-БАЙР 2 ДАВХАР
+976 8010 8444
info@hbe.mn
Даваа - Баасан: 9:00 AM - 6:00 PM
Бямба: 9:00 AM - 2:00 PM
Ням: Амарна
ХӨХ БҮРДНИЙ ЭХ